Thursday, April 12, 2012

Зүрхний цахилгаан бичлэг- Шүд ба Бүрдэл



Шүд ба Бүрдэл
Р-шүд  зүрхний тосгуурт сэрэл үүсч (деполяризаци) байгааг илтгэнэ. Хэвийн үед Р- шүд аVR-ээс бусад бүх холботууд дээр эерэг буюу изоэлектрик шугамнаас дээш бичигдсэн байх ёстой. Мөн ховдлын комплексын өмнө заавал бичигдэнэ.
P-Q интервал: гэж Р шүдний эхлэлээс Q шүдний эхлэл хүртэл зайг хэлнэ. Энэ интервал нь тосгуурын деполяризаци, ховдол тосгуурын зангилаа, Гиссийн багцаар сэрэл тархах хугацаа юм. Иймээс P-Q интервал нь автомат дамжуулах тогтолцооны ихэнх хэсгээр сэрэл дамжиж байгааг илэрхийлдэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа нь минутанд агших зүрхний агшилтын тооноос хамаардаг(агших тоо цөөхөн байх тусам интервал урт байна).Хэвийн үед интервалын үргэлжлэх хугацаа 0,12- 0,2 секундын хооронд хэлбэлзэж байх ёстой.
 
Q- шүд нь ховдол хоорондын таславч деполяризаци болж байгааг илэрхийлдэг. Хэвийн үед Q шүдний гүн нь R шүдний өндөрийн 1/4-с хэтрэхгүй буюу дунджаар 3-4 мм,  өргөн нь 0,03 секундээс хэтрэхгүй байх ёстой. аVR холболт дээр Q шүд гүнзгий байж болно.
Зүрхний тэнхлэг босоо (вертикаль) чиглэлтэй, зүрх цагийн зүүний дагуу тэнхлэгээр эргэсэн байрлалтай бол  III ба аVF холболтуудад Q шүд гүнзгий, байх ба I ба aVL хоолболтууд дээр S шүд бас гүнзгий бичигддэг. (Байршлын Q шүд)- хэвийн үед амьсгал авалтын үед ЭКГ-д Q шүд бичигдэхгүй байж болно. Зарим тохиолдолд байршлын Q шүд нь R шүдний   1/2 -д хүртэл гүнзгий бичигдэх ба aVL, V1 холболтууд дээр QS шүд (R шүд байхгүй) бичигдэж болно.
R-шүд  Ховдлын орой, өмнөд, арын ба хажуугийн хануудад деполяризаци үүсч байгааг илэрхийлнэ. Хэвийн үед  R шүдний өндөр 5-15мм байдаг. ЭКГ-д анализ хийхэд ач холбогдол бүхий үзүүлэлт нь дотоод хазайлт (QR интервал) байдаг бөгөөд энэ нь Q шүдний (Q шүд бичигдээгүй тохиолдолд R шүднээс) эхлэлээс ,
    R шүдний оройгоос изоэлектрик шугамд проекцлох цэг хүртэл үргэлжлэх хугацааг хэлдэг. Энэ үзүүлэлт электрод тавьсан хэсэгт ховдлын эндокардаас эпикард хүртэл сэрэл тархах хугацааг илэрхийлдэг. Хэвийн үед V1 ба V2 холболтуудад (баруун ховдлын) дотоод хазайлтын хугацаа 0,03 секунд, V5  ба V6 холболтуудад (зүүн ховдлын) 0,05 секундээс  хэтрэхгүй байх ёстой.
Хэвийн үед цээжний холболтууд дээр R шүдний өндөр V1- ээс V4 хүртэл нэмэгдэж, V5 ба V6 дээр эргээд намсдаг.  V3 ба V4 холболтын шилжилтийн бүс гэж нэрлэнэ.  
S шүд  зүрхний ховдлын суурь хэсэгт деполяризаци болсныг илэрхийлнэ.  S шүдний далайц нь (гүн) нь холболт ба зүрхний цахилгаан тэнхлэгээс хамаарч ихээхэн хэлбэлздэг. Хэвийн үед S шүд ЭКГ-н нийт шүд хамгийн их далайцтай байгаа холболт дээр гүн нь 25мм-ээс  хэтрэхгүй байх ёстой.
QRS комплекс   -ховдлын деполяризациийг бүхэлд нь илэрхийлдэг үзүүлэлт юм. Энэ комплексын өргөнийг Q шүдний эхлэлээс S шүдний төгсгөл хүртэл хэмжих бөгөөд  хэвийн үед 0,1 секунд байна
 
ST-сегмент   QRS комплексын төгсгөлөөс Т шүдний эхлэл хүртэл  зайг хэлнэ. Хэвийн үед изоэлектрик шугамтай давхцаж байх ёстой. Зарим тохиолдолд эрүүл хүнд зүрхний баруун хэсгийн холболтууд дээр (V1,V2) ST сегмент изоэлектрик шугамнаас дээш 2мм-ээс ихгүй хазайсан байж болно. Харин зүрхний зүүн хэсгийн холболтууд дээр (V5V6) ST  сегмент изоэлектрик шугамнаас 1мм-ээс ихгүй хазайсан байж болно. Үүнээс их хэмжээгээр хазайх нь зүрхний ховдлын реполяризаци эрт ( хэвийнхээс) эхэлсэнийг харуулна.
Т-шүд ховдлын түргэн реполяризацийг илэрхийлнэ. Хэвийн үед Т шүд аVR  холболтоос бусад бүх холболт дээр эерэг байдаг. Т  шүдний өндөр нь R шүдний өндөрөөс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл R шүд  хамгийн өндөр байгаа холболт дээр Т шүд хамгийн өндөр байдаг. Хэвийн үед Т шүдний өндөр нь R шүдний өндөрийн 1/8-2/3хооронд хэлбэлзэж байдаг.  Т шүдний өргөн нь 0,1-0,25 секунд байдаг
Q-T интервал Q шүдний эхлэлээс Т шүдний төгсгөл хүртэл хэмжигддэг. Энэ интервал нь ховдлын агшилттай (систол) тохирч байдаг. Q-T  интервалын үргэлжлэх хугацаа нь зүрхний агшилтийн тоо болон бусад хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. Хэвийн Q-T интервалын үргэлжлэх хугацааг Базеттын томъёогоор тодорхойлно.
Q-T=К                                   К- коэффициент эрэгтэйд- 0,37
                                                                                     Эмэгтэйд-0,40
К-коэффициентыг шилжүүлэгч бүрт зөв тодорхойлохын тулд дараах томъёогоор олно.
Q-T(к)=Q-T/

   /Энэхүү нийтлэлийг эх сурвалжийн зөвшөөрөлгүй нийтэлсэн тул уучлалт хүсэж байна/


1 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээх...

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More