Агаар дуслын халдвараас хамгаалах
Энэ нь хагалгаа хийх орчныг цэвэр байлгана гэсэн үг.Мэс заслын тасгийг зөв зохион байгуулахаас эхэлнэ.
Мэс заслын тасгийн зохион байгуулалт.
Мэс заслын тасгийг зохион байгуулахдаа эмчлэгдэх өвчтний төрөл анги, орчны хүчин чадлыг бодолцоно.Мэс заслын тасаг юуны өмнө цэвэр, идээт гэсэн 2 хэсгээс бүрэлдэнэ. Олон ортой, төрөл бүрийн өвчтөн хэвтдэг бол гэмтлийн, хавдрын, цээжний хөндийн мэс заслын хэсэг гэж хуваах нь зүйтэй.Мэс заслын тасаг нь өвчтөн хэвтэх палат, хагалгааны хэсэг, боолт, бусад туслах өрөөнүүд /эмч, тасгийн эрхлэгч, цагаан хэрэглэл, хоол түгээх өрөө г.м/ -ээс бүрэлдэнэ.
Палатын өвчтөн хэвтэх 1 оронд 6.5-7.5 кв.м талбай ноогдоно.Нэг палатанд 6 хүртэл өвчтөн байж болох боловч 2-4 өвчтөн байхаар зохион байгуулах нь тохиромжтой.Хүнд өвчтөнд зориулсан 1 ортой палатууд байх хэрэгтэй.Палатанд байх тавилга хэрэгсэл нь өвчтөнд үйлчлэхэд тохиромжтой, зөөж шилжүүлэхэд хөнгөн, арчилж цэвэрлэхэд хялбар, цэвэрлэгээнээс зэвэрч муудахгүй зэрэг шаардлагуудыг хангана.
Дунджаар 5 оронд хүнд өвчтөнд үйлчлэх ширээ. 5-10 оронд дуслын системийн тавиур, 10-15 оронд түрдэг тэрэг тус бүр 1 байхаар бодолцож зохион байгуулна.
Хагалгааны хэсгийн зохион байгуулалт, тавилга хэрэгсэл
Хагалгааны хэсэгт хагалгааны шарханд халдвар орох явдлыг дээд хэмжээгээр багасгах, хагалгаа хийхэд бүх талын аятай нөхцөлийг /шуугиан, хөдөлгөөнгүй/ бүрдүүлсэн байх ёстой.Хагалгааны хэсгийг барилгын 2-р давхараас дээш зүүн урагш цонхыг нь харуулсан байхаар байрлуулдаг байсан нь нарны туяа шууд нэвтрүүлж, хагалгааны хэсгийн бичил биетнийг устгах зорилготой байв.Сүүлийн үед цайвар өнгийн хана шалнаас ойсон нарны хурц гэрлийн гялбаа, хагалгааны хэсэгт халуун нэмэгддэг зэрэг нь энэ байдлыг өөрчилж цонхыг хойд баруун хойд зүгт байрлуулдаг болгосон байна.
Хагалгааны хэсгийг тасгийн палат, боолтны ба туслах өрөөнүүдээс тусгаарлан байрлуулах онцгой шаардлагатай бөгөөд сэхээн амьдруула- унтуулгын тасаг, хагалгааны дараах өрөөнүүдтэй аль болох ойр байхаар зохион байгуулах хэрэгтэй.Хагалгааны хэсгийн үжилгүй байдлыг сайтар хангахын тулд хэд хэдэн бүс тогтоодог.1 дүгээр бүсэд хагалгааны өрөө, багаж ариутгах өрөө байна.Хагалгааны өрөөнөөс багаж ариутгалын өрөөтэй тусгай цонхоор харьцана.2 дугаар бүсэд хагалгааны өрөөний хаалгатай шууд холбоотой хагалгааны өмнөх өрөө байна, унтуулгад бэлтгэх өрөө болон унтуулгын сувилагчийн өрөө орно.3 дугаар бүс нь бохир цагаан хэрэглэл хадгалах, тасгийн эрхлэгч, ахлах сувилагчийн өрөөнүүд байна.
Хагалгааны өрөө.Энэ нь хагалгааны хэсгийн хамгийн гол өрөө бөгөөд зөвхөн мэс заслын хагалгаа хийх зориулалттай.Хагалгааны өрөө нь идээт, цэвэр хагалгааных гэж байна.Хагалгааны өрөөнд дараах аппарат хэрэгсэл тавигдсан байх ёстой.Үүнд: 2-3 ширхэг, унтуулгын аппарат, цахилгаан хайруул, цахилгаан соруулагч, багажны тавиур 2 ширхэг, ариутгасан биксны тавиур, спирт, иод, иртэй үзүүртэй багаж тавих ширээ, түмпэн гэх мэт байна.
Сүүлийн үед бээлийний оронд нимгэн хальс үүсгэх, гарыг хамгаалдаг нийлэг бодисуудыг ашигладаг болж байна.
Бээлийг дараах аргуудаар ариутгана.Үүнд:
1.Бээлийн гадна, дотор талд тальк цацаж тусад нь самбай алчуурд боогоод автоклаванд боолтны материалтай хамт ариутгана
2.Бээлийг содгүй усанд 15 минутын турш буцалгана.
3.Сулемагийн 1:1000 –ийн уусмалд 40-60 минут байлгана.
4.Ариутгасан бээлийг өмсөөд спиртээр арчина.Хагалгааны үед бээлий цоорч урагдвал сольж өмсөнө.
Багаж ариутгах.
Хагалгааны багаж, шприцийг Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1982 оны 162 дугаар тушаалыг баримталж, төвлөрсөн ариутгалд ариутгана.Хөдөө орон нутагт төвлөрсөн системээр ариутгах бололцоогүй бол буцалгах уурын даралт ашиглах замаар ариутгадаг.
Хагалгаанд хэрэглэгдэх багажуудыг урьдчилан сайн цэвэрлэж угаагаад 2%-ийн гидрокарбонат натрийн уусмалтай буцалгагчид буцалгаж эхэлснээс 20 минутын хугацаанд ариутгана.Буцалгагч нь цахилгаан, дулааны өөр эх булгаас ашигладаг 2 янз байна.Идээгээр бохирдсон багажийг 45 мин, хуягтай болон агааргүйтний бичил биетнээр бохирлогдсон багажийг 2 цагийн туршид хэсэгчлэн буцалгана.
Буцалгах арга техник
Буцалгагчид ус хийж 2 % уусмал болтол гидрокорбанат натрийг нэмнэ.Багажийг салгасан байдлаар торон дээр дэлгэж буцалгагчид хийж буцалж эхэлснээс хугацааг тооцно.
Хугацаа нь дуусмагц багажуудаа усыг нь шүрүүлж тортой нь гаргаж, цэвэр давуугаар бүтээсэн ширээн дээр дэлгэж байрлуулна.Хагалгаанд хэрэглэсний дараа багажийг урсгал усанд сойздон угааж, угаалгын уусмалд цусны үлдэгдэлийг арилтал байлгана.Дараагаар нь 5-10 минут буцалгаж хуурай болтол арчиж, нугас цоожны хэсгийг вазелинаар өнгөцхөн тослон багажны шүгээнд хадгална.
Ойр зуурын багажийг яаралтай хэрэглэх шаардлагатай үед спиртийн дөлөөр шатаах, бичил биетэн устгах лампаар шарах зэргээр ариутгаж болно.
1 comments:
How To Get The 1XBet Welcome Bonus - Ride it
1XBet is 바카라 사이트 a new casino in the iGaming market 1xbet login that you can join right now 토토 사이트 코드 and get 100% welcome 토토 사이트 bonus 바카라 자판기 사이트 on any first deposit. It offers great
Post a Comment
Сэтгэгдэл үлдээх...