Sunday, April 15, 2012

Эмнэлзүйн бодлого 2


Эмнэлзүйн бодлого 2
75 настай (эм) хөдөлгөөний явцад амьсгаадаж байсан юм байна.Эмнэлзүйн үзлэгээр содон юм гараагүй бөгөөд Рентген-д уушги болон зүрх хэвийн байсан.Лаботарийн үзүүлэлт нь:
Гематокрит – 28%            L
Гемоглобин –9 g/dL          L
Mean corpuscular volume  70 μm3  байсан.
Таны бодлоор аль нь дөхөм хариулт вэ?


Saturday, April 14, 2012

Эмнэлзүйн бодлого 1



Эмнэлзүйн бодлого
12 настай охин яаралтай тусламжийн төвд  хүргүүлсэн байна.Учир нь охин сүүлийн 3 өдөр халуурсан харин сүүлийн 12 цагт анхаарал нь буурч идэвхгүй болсон байна.Өдрийн ихэнх цагийг унтаж сэрээх гэж оролдсон боловч сэрээж чадаагүй юм байна.Халуун нь 39.2 “ болсон байна.Эмнэлзүйн үзлэгээр улаан цустай толбо болон хүзүүгээр хөшсөн шинж илэрсэн байна.Нугасны шингэний шинжилгээ хийсэн бөгөөд үүнд олон тооны нейтрофил , мөн Грамм – диплококк илэрсэн байна.Таны бодлоор ямар үүсгэгчээр үүсгэгдсэн байж болох вэ?


Thursday, April 12, 2012

Зүрхний цахилгаан бичлэг- Шүд ба Бүрдэл



Шүд ба Бүрдэл
Р-шүд  зүрхний тосгуурт сэрэл үүсч (деполяризаци) байгааг илтгэнэ. Хэвийн үед Р- шүд аVR-ээс бусад бүх холботууд дээр эерэг буюу изоэлектрик шугамнаас дээш бичигдсэн байх ёстой. Мөн ховдлын комплексын өмнө заавал бичигдэнэ.
P-Q интервал: гэж Р шүдний эхлэлээс Q шүдний эхлэл хүртэл зайг хэлнэ. Энэ интервал нь тосгуурын деполяризаци, ховдол тосгуурын зангилаа, Гиссийн багцаар сэрэл тархах хугацаа юм. Иймээс P-Q интервал нь автомат дамжуулах тогтолцооны ихэнх хэсгээр сэрэл дамжиж байгааг илэрхийлдэг бөгөөд түүний үргэлжлэх хугацаа нь минутанд агших зүрхний агшилтын тооноос хамаардаг(агших тоо цөөхөн байх тусам интервал урт байна).Хэвийн үед интервалын үргэлжлэх хугацаа 0,12- 0,2 секундын хооронд хэлбэлзэж байх ёстой.
 
Q- шүд нь ховдол хоорондын таславч деполяризаци болж байгааг илэрхийлдэг. Хэвийн үед Q шүдний гүн нь R шүдний өндөрийн 1/4-с хэтрэхгүй буюу дунджаар 3-4 мм,  өргөн нь 0,03 секундээс хэтрэхгүй байх ёстой. аVR холболт дээр Q шүд гүнзгий байж болно.
Зүрхний тэнхлэг босоо (вертикаль) чиглэлтэй, зүрх цагийн зүүний дагуу тэнхлэгээр эргэсэн байрлалтай бол  III ба аVF холболтуудад Q шүд гүнзгий, байх ба I ба aVL хоолболтууд дээр S шүд бас гүнзгий бичигддэг. (Байршлын Q шүд)- хэвийн үед амьсгал авалтын үед ЭКГ-д Q шүд бичигдэхгүй байж болно. Зарим тохиолдолд байршлын Q шүд нь R шүдний   1/2 -д хүртэл гүнзгий бичигдэх ба aVL, V1 холболтууд дээр QS шүд (R шүд байхгүй) бичигдэж болно.
R-шүд  Ховдлын орой, өмнөд, арын ба хажуугийн хануудад деполяризаци үүсч байгааг илэрхийлнэ. Хэвийн үед  R шүдний өндөр 5-15мм байдаг. ЭКГ-д анализ хийхэд ач холбогдол бүхий үзүүлэлт нь дотоод хазайлт (QR интервал) байдаг бөгөөд энэ нь Q шүдний (Q шүд бичигдээгүй тохиолдолд R шүднээс) эхлэлээс ,
    R шүдний оройгоос изоэлектрик шугамд проекцлох цэг хүртэл үргэлжлэх хугацааг хэлдэг. Энэ үзүүлэлт электрод тавьсан хэсэгт ховдлын эндокардаас эпикард хүртэл сэрэл тархах хугацааг илэрхийлдэг. Хэвийн үед V1 ба V2 холболтуудад (баруун ховдлын) дотоод хазайлтын хугацаа 0,03 секунд, V5  ба V6 холболтуудад (зүүн ховдлын) 0,05 секундээс  хэтрэхгүй байх ёстой.
Хэвийн үед цээжний холболтууд дээр R шүдний өндөр V1- ээс V4 хүртэл нэмэгдэж, V5 ба V6 дээр эргээд намсдаг.  V3 ба V4 холболтын шилжилтийн бүс гэж нэрлэнэ.  
S шүд  зүрхний ховдлын суурь хэсэгт деполяризаци болсныг илэрхийлнэ.  S шүдний далайц нь (гүн) нь холболт ба зүрхний цахилгаан тэнхлэгээс хамаарч ихээхэн хэлбэлздэг. Хэвийн үед S шүд ЭКГ-н нийт шүд хамгийн их далайцтай байгаа холболт дээр гүн нь 25мм-ээс  хэтрэхгүй байх ёстой.
QRS комплекс   -ховдлын деполяризациийг бүхэлд нь илэрхийлдэг үзүүлэлт юм. Энэ комплексын өргөнийг Q шүдний эхлэлээс S шүдний төгсгөл хүртэл хэмжих бөгөөд  хэвийн үед 0,1 секунд байна
 
ST-сегмент   QRS комплексын төгсгөлөөс Т шүдний эхлэл хүртэл  зайг хэлнэ. Хэвийн үед изоэлектрик шугамтай давхцаж байх ёстой. Зарим тохиолдолд эрүүл хүнд зүрхний баруун хэсгийн холболтууд дээр (V1,V2) ST сегмент изоэлектрик шугамнаас дээш 2мм-ээс ихгүй хазайсан байж болно. Харин зүрхний зүүн хэсгийн холболтууд дээр (V5V6) ST  сегмент изоэлектрик шугамнаас 1мм-ээс ихгүй хазайсан байж болно. Үүнээс их хэмжээгээр хазайх нь зүрхний ховдлын реполяризаци эрт ( хэвийнхээс) эхэлсэнийг харуулна.
Т-шүд ховдлын түргэн реполяризацийг илэрхийлнэ. Хэвийн үед Т шүд аVR  холболтоос бусад бүх холболт дээр эерэг байдаг. Т  шүдний өндөр нь R шүдний өндөрөөс тодорхой хэмжээгээр хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл R шүд  хамгийн өндөр байгаа холболт дээр Т шүд хамгийн өндөр байдаг. Хэвийн үед Т шүдний өндөр нь R шүдний өндөрийн 1/8-2/3хооронд хэлбэлзэж байдаг.  Т шүдний өргөн нь 0,1-0,25 секунд байдаг
Q-T интервал Q шүдний эхлэлээс Т шүдний төгсгөл хүртэл хэмжигддэг. Энэ интервал нь ховдлын агшилттай (систол) тохирч байдаг. Q-T  интервалын үргэлжлэх хугацаа нь зүрхний агшилтийн тоо болон бусад хүчин зүйлүүдээс хамаарч байдаг. Хэвийн Q-T интервалын үргэлжлэх хугацааг Базеттын томъёогоор тодорхойлно.
Q-T=К                                   К- коэффициент эрэгтэйд- 0,37
                                                                                     Эмэгтэйд-0,40
К-коэффициентыг шилжүүлэгч бүрт зөв тодорхойлохын тулд дараах томъёогоор олно.
Q-T(к)=Q-T/

   /Энэхүү нийтлэлийг эх сурвалжийн зөвшөөрөлгүй нийтэлсэн тул уучлалт хүсэж байна/


Saturday, March 31, 2012

Хэвийн зүрхний цахилгаан бичлэг


Хэвийн зүрхний цахилгаан бичлэг
 
Хэвийн зүрхний цахилгаан бичлэг нь Синусын хэмнэлтэй байх бөгөөд ритм нь 60-100 хооронд байна.Өөрөөр хэлбэл минутанд зүрх 60-100 агшиж байна гэсэн үг.
Хэвийн үзүүлэлтүүд:
Р шүд:
  • ·         + бичигдэх ёстой холболтууд: 1, 2, aVF, V2-V6
  • ·         Үргэлжлэх хугацаа: 0.1 сек
  • ·         2 туйлтай гарч болох холболтууд: 3, aVL, V1
  • ·         Сөрөг бичигдэж болох холболтууд: 3, aVL
  • ·         Үргэлж сөрөг бичигдэх холболт: aVF
PQ интервал:
  • ·         Хэвийн үед 0.12-0.20 хооронд байж болно
QRS бүрдэл:
  • ·         Үргэлжлэх хугацаа нь 0.12 сек эсвэл бага, Амплитууд нь стандарт холболтонд 0.5 mV орчим байна.
  • ·         Ховдлын агшилтын талаарх мэдээлэлийг өгнө.

Wednesday, November 30, 2011

Үжилгүйжүүлэлт


Үжилгүйжүүлэлт
Олон үеийн туршид мэс засалчдын хөдөлмөр үр дүнгүй болж байсан нь мэс заслын халдвар, хагалгааны шарх идээлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг олж чадаагүйтэй холбоотой.Идээлэх халдвараас шалтгаалж хичнээн сайн хийгдсэн хагалгаа ч эцсийн зорилгодоо хүрч чадахгүй байлаа.Үжил эсэргүүцлийн арга нээгдэх хүртэл янз бүрийн жижиг зүслэг, хатгалтын дараа ч 80%  -ийн тохиолдолд үхлээр төгсч байв.Иймээс идээт халдварын хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал мэс заслын тулгуур зарчим болж байсан бөгөөд мэс заслын практикт үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн арга нэвтэрсээр уг асуудал шийдвэрлэгдсэн юм.
1863 онд Францын эрдэмтэн Луи Пастер илжрэх, ялзрах процессын шалтгааныг судалж бичил биетэн гэсэн дүгнэлт гаргасан нь үжил эсэргүүцлийн арга нээгдэх урьдчилсан нөхцөл болсон байна.
Л.Пастерийн нээлт дээр  тулгуурлан Английн мэс засалч Джозеф Листер хагалгааны шарх идээлж хүндрэх нь шарханд гаднаас ямар нэг бичил биетэн орсноос болж байна гэж үзээд, халдвараас хамгаалах аргыг санаачилж, мэс заслын практикт нэвтрүүлсэн байна.
Энэ аргыг хэрэглэхдээ карболын хүчлийг ашигласан байна.Карболын хүчлийг сонгож авсан нь тохиолдлын бус утга учиртай юм.Карболын хүчил нь давирхайн найрлагыэ үндсэн бодис бөгөөд, давирхайгаар муу усны нүхийг ариутгаж, ялзралыг багасгадаг байжээ.
Листер карболын хүчлийг дараах байдлаар хэрэглэсэн байна.Шарх боох материалыг хэдэн үе давхарлан карболын хүчлийн 5%-н уусмалаар норгох, багаж, оёдлын болон боолтны материал, мэс засалчийн гарыг 2-3%-ийн карболын хүчлийн уусмалаар ариутгах, хагалгааны өрөөнд карболын хүчлийн уусмал шүрших зэргээр шарханд идээлүүлэгч халдвар орохоос хамгаалжээ.Энэ аргыг дэлхий нийтэд үжил эсэргүүцлийн цоо шинэ арга гэж зөвшөөрөн хүлээж, мэс заслын хөгжилд шинэ эрин үеийг нээсэн болно.
Үжил эсэргүүцлийн арга мэс заслын практикт нэвтэрснээр хагалгааны дараах идээт хүндрэлээс нас барах явдал хэд дахин буурсан байна.
Хэдийгээр энэ шинэ арга гялалзсан үр дүнд хүрч байсан  ч карболын хүчил нь өвчтөн, мэс засалчийн биед таагүй нөлөө үзүүлж байв.Иймээс өвчтөн, мэс засалчид хор нөлөөгүй үжил эсэргүүцлийн шинэ бодис, аргыг эрэлхийлэх шаардлага зүй ёсоор гарч ирэв.
Үжил эсэргүүцлийн арга нэвтэрснээс хойш 25 жилийн дараа Немцийн мэс засалч Э.Бергман шархтай хүрэлцэж болох бүх зүйлийг ариутгах аргыг санаачилж, 1890 онд Олон улсын мэс засалчдын их хурал дээр сайшаагдан, мэс заслын гялалзсан ололт гэж зөвшөөрөгдсөн байна.Энэхүү аргыг хагалгаанд хэрэглэгдэх бүх эд юмсыг халуун уур, буцалгах аргаар ариутгах явдал байлаа.
Үжилгүйжүүлэлт , үжил эсэргүүцлийн аргууд эмнэлгийн практикт нэвтэрсэн нь мэс заслын хөгжлийн шулуун дардан зам болсон юм.
Үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн арга нь харилцан нягт холбоотой, нэгдмэл нэг тогтолцоо юм.

Халдварын эх уурхай, дамжин халдварлах зам
Халдварын эх уурхай гэдэг ойлголтонд бичил биетэн амьдарч, өсч үржиж байгаа орчин хамаарагдана.
Халдвар дамжих замыг гадна, дотоод гэж 2 ангилна.Гадна замын халдварын эх уурхай нь идээт  үрэвсэлт өвчтэй хүн, нян тээвэрлэгч юм.Ийм халдварын эх уурхайгаас агаар, орчны эд юмс, эмнэлгийн ажилтны гар бохирлогдоно.
Гадна замын бүдүүвч
untitled.bmp
Хагалгааны өрөөний болон орчны агаараас халдвар дамжихыг агаар дуслын, хагалгааны шарханд хүрч болох зүйл ариун бус байснаас халдвар дамжихыг хүрэлцэх , шарханд үлдсэн оёдлын утас бусад зүйлээс халдвар дамжсаныг шилжвэрийн халдвар гэж ойлгоно.
Дотоод замын халдварын эх уурхай өвчтөн өөрөө юм.Өвчтөн идээт өвчтэй, шүд хорхойтох, гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй байх зэрэг нь халдварын дотоод эх үүсвэр болно.
Дотоод замын халдварын дамжих зам
аааа.bmp
Хагалгааны явцад нянгийн голомттой хэсгээс цус тунгалагаар дамжин, хагалгааны шарханд халдвар орохыг цусаар, тунгалагаар дамжих зам гэж ойлгоно.
Хагалгааны явцад үжилгүйжүүлэлтийн дүрмийг нарийн баримтлаагүйгээс идээ шүүс, баас хагалгааны шарханд орохыг хүрэлцэх хаолварын зам гэнэ.
Гадна, дотоод замаар халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь хагалгааны хэсгийг  зөв зохион байгуулж ажиллах, хагалгааны өмнөх бэлтгэлийг сайн хангах, үжилгүйжүүлэлт, үжил эсэргүүцлийн шаардлагыг нарийн нягт мөрдөх явдал юм.

Үжилгүйжүүлэлт /асептика/
Шарханд бичил биетэн орохоос хамгаалж, түүнтэй харьцаж болох зүйлүүд дэх бичил биетийг устгах аргыг үжилгүйжүүлэх гэдэг
Үжилгүйжүүлэх гэдэг үг нь а- үгүй, септика- үжил, идээлэх гэсэн утгатай.
Үжилгүйжүүлэлт нь хагалгааны болон тохиолдлын аль ч шархны үед эмнэлгийн мэргэжилтэн бүрийн баримталж мөрдвөл зохих онц чухал ойлголт бөгөөд үүнд хайхрамжгүй хандах, мэдлэг муутай байх нь эмнэлгийн ямар ч мэргэжлийн хүний тэсвэрлэж болшгүй дутагдал гэдгийг байнга санах хэрэгтэй.Бичил биетэн нь бидний хүрээлж байгаа орчин агаар, ус, янз бүрийн эд материал, хувьцас хунар, хүний биеийн гадарга, дотор эрхтэнд ч үй олноороо амьдарч байдаг.Шарханд халдвар оруулахгүй байхын тулд эдгээр зүйлүүд дэх бичил биетнийг устгах хэрэгтэй.Үүнээс үндэслэж мэс заслын практикт үжилгүйжүүлэлтийн дараах дүрмийг баримтлах шаардлагатай юм.Үжилгүйжүүлэлтийн үндсэн дүрэм нь: `Шархтай хүрэлцэж болох зүйл бичил биетнээс чөлөөлөгдсөн байх буюу ариутгагдсан байх ёстой гэж томъёолдог.
Үжилгүйжүүлэх аргын хүрээнд дезинфекци (халдваргүйтэл) , стерилизаци (ариутгал) гэсэн ойлголтууд хамаарна.Халдваргүйтгэл гэдэг нь өвчин эмгэг үүсгэгч бичил биетнийг устгах арга хэмжээ, ариутгал нь бүх л багаж материал, эд юмсыг бичил биетнээс чөлөөлөх арга хэмжээ юм.
Үжилгүйжүүлэлтэнп хэрэглэх химийн бодисууд
Идээлүүлэгч бичил биетний эсрэг бэлдмэлүүдийг хими эмчилгээний, химийн бодисууд гэж 2 хуваана.
Үжилгүйжүүлэлтийн хүрээнд ариутгал халдваргүйтгэлд дараах бодисуудыг хэрэглэдэг.
Иод, 5-10%-ийн уусмалыг гар, хагалгааны талбай, шархны эргэн тойрны арьсыг ариутгахад хэрэглэнэ.
Иодонат, 4,5%-ийн чөлөөт иод агуулдаг.Хэрэглэхийн өмнө 1:4,5-ийн харьцаагаар нэрсэн усанд шингэлнэ.Хагалгааны талбай ариутгахад хэрэглэнэ.
Хлорамин Б: 1-2%-ийн уусмалыг өрөө тасалгаа, асаргааны хэрэгсэл , гар ариутгахад хэрэглэнэ.
Шоргоолжны хүчил: Устөрөгчийн хэт исэлтэй хольж гар ариутгана.
Сулема: 1:1000 харьцаагаар бээлий, асаргааны хэрэгсэлийн халдваргүйтгэлд хэрэглэнэ. Бээлийг сулемагийн уусмалд 1 цаг байлгаж, цэвэр багажаар авч, ариун ширээн дээр хатааж, тальк цацаж хэрэглэнэ.
Этилийн спирт: 70, 96-ийн спиртийг хагалгааны талбай, гар, дурантай багаж, оёдлын материал ариутгахад хэрэглэнэ
Формалин:36,5- 37.5%-ийн формальдегид агуулсан уусмал% 0.5-5%ийн ажлын уусмал бэлтгэж, багаж, катетр, урсгуур,бээлийн зэргийг халдваргүйжүүлнэ.
Гурвалсан уусмал:  Найрлага: Формалин 20 гр, Карболын хүчил 10 гр, Гидрокарбонат натри 30 гр, нэрсэн ус 1000 мл.Бээлий , багаж, урсгуур ариутгана.
Карболын хүчил: 3-5%-ийн уусмалаар асаргааны хэрэгсэл халдваргүйжүүлнэ.
Лизол: 2%-ийн уусмалаар асаргааны хэрэгсэл ариутгана.
Дегмицид: 30%-ийн дегмин агуулна.1%-(1:30) ажлын уусмалыг хагалгааны талбай, гар ариутгахад хэрэглэнэ.
Роккал:1-10%-ийн уусмалыг 1:1000 шингэрүүлж багажийг 30 минут, 1:4000 шингэрүүлж урсгуур, бээлийг 24 цаг ариутгана.
Cүүлийн үед Тамедин зэрэг уусмалыг эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байна.

Агаар дуслын халдвараас хамгаалах


Агаар дуслын халдвараас хамгаалах
Энэ нь хагалгаа хийх орчныг цэвэр байлгана гэсэн үг.Мэс заслын тасгийг зөв зохион байгуулахаас эхэлнэ.
Мэс заслын тасгийн зохион байгуулалт.
Мэс заслын тасгийг зохион байгуулахдаа эмчлэгдэх өвчтний төрөл анги, орчны хүчин чадлыг бодолцоно.Мэс заслын тасаг юуны өмнө цэвэр, идээт гэсэн 2 хэсгээс бүрэлдэнэ. Олон ортой, төрөл бүрийн өвчтөн хэвтдэг бол гэмтлийн, хавдрын, цээжний хөндийн мэс заслын хэсэг гэж хуваах нь зүйтэй.Мэс заслын тасаг нь өвчтөн хэвтэх палат, хагалгааны хэсэг, боолт, бусад туслах өрөөнүүд /эмч, тасгийн эрхлэгч, цагаан хэрэглэл, хоол түгээх өрөө г.м/ -ээс бүрэлдэнэ.
Палатын өвчтөн хэвтэх 1 оронд 6.5-7.5 кв.м талбай ноогдоно.Нэг палатанд 6 хүртэл өвчтөн байж болох боловч 2-4 өвчтөн байхаар зохион байгуулах нь тохиромжтой.Хүнд өвчтөнд зориулсан 1 ортой палатууд байх хэрэгтэй.Палатанд байх тавилга хэрэгсэл нь өвчтөнд үйлчлэхэд тохиромжтой, зөөж шилжүүлэхэд хөнгөн, арчилж цэвэрлэхэд хялбар, цэвэрлэгээнээс зэвэрч муудахгүй зэрэг шаардлагуудыг хангана.
Дунджаар 5 оронд хүнд өвчтөнд үйлчлэх ширээ. 5-10 оронд дуслын системийн тавиур, 10-15 оронд түрдэг тэрэг тус бүр 1 байхаар бодолцож зохион байгуулна.
Хагалгааны хэсгийн зохион байгуулалт, тавилга хэрэгсэл
Хагалгааны хэсэгт хагалгааны шарханд халдвар орох явдлыг дээд хэмжээгээр багасгах, хагалгаа хийхэд бүх  талын аятай нөхцөлийг /шуугиан, хөдөлгөөнгүй/ бүрдүүлсэн байх ёстой.Хагалгааны хэсгийг барилгын 2-р давхараас дээш зүүн урагш цонхыг нь харуулсан байхаар байрлуулдаг байсан нь нарны туяа шууд нэвтрүүлж, хагалгааны хэсгийн бичил биетнийг устгах зорилготой байв.Сүүлийн үед цайвар өнгийн хана шалнаас ойсон нарны хурц гэрлийн гялбаа, хагалгааны хэсэгт халуун нэмэгддэг зэрэг нь энэ байдлыг өөрчилж цонхыг хойд баруун хойд зүгт байрлуулдаг болгосон байна.
Хагалгааны хэсгийг тасгийн палат, боолтны ба туслах өрөөнүүдээс тусгаарлан байрлуулах онцгой шаардлагатай бөгөөд сэхээн амьдруула- унтуулгын тасаг, хагалгааны дараах өрөөнүүдтэй аль болох ойр байхаар зохион байгуулах хэрэгтэй.Хагалгааны хэсгийн үжилгүй байдлыг сайтар хангахын тулд хэд хэдэн бүс тогтоодог.1 дүгээр бүсэд хагалгааны өрөө, багаж ариутгах өрөө байна.Хагалгааны өрөөнөөс багаж ариутгалын өрөөтэй тусгай цонхоор харьцана.2 дугаар бүсэд хагалгааны өрөөний хаалгатай шууд холбоотой хагалгааны өмнөх өрөө байна, унтуулгад бэлтгэх өрөө болон унтуулгын сувилагчийн өрөө орно.3 дугаар бүс нь бохир цагаан хэрэглэл хадгалах, тасгийн эрхлэгч, ахлах сувилагчийн өрөөнүүд байна.
Хагалгааны өрөө.Энэ нь хагалгааны хэсгийн хамгийн гол өрөө бөгөөд зөвхөн мэс заслын хагалгаа хийх зориулалттай.Хагалгааны өрөө нь идээт, цэвэр хагалгааных гэж байна.Хагалгааны өрөөнд дараах аппарат хэрэгсэл тавигдсан байх ёстой.Үүнд: 2-3 ширхэг, унтуулгын аппарат, цахилгаан хайруул, цахилгаан соруулагч, багажны тавиур 2 ширхэг, ариутгасан биксны тавиур, спирт, иод, иртэй үзүүртэй багаж тавих ширээ, түмпэн гэх мэт байна.

Сүүлийн үед бээлийний оронд нимгэн хальс үүсгэх, гарыг хамгаалдаг нийлэг бодисуудыг ашигладаг болж байна.
Бээлийг дараах аргуудаар ариутгана.Үүнд:
1.Бээлийн гадна, дотор талд тальк цацаж тусад нь самбай алчуурд боогоод автоклаванд боолтны материалтай хамт ариутгана
2.Бээлийг содгүй усанд 15 минутын турш буцалгана.
3.Сулемагийн 1:1000 –ийн уусмалд 40-60 минут байлгана.
4.Ариутгасан бээлийг өмсөөд спиртээр арчина.Хагалгааны үед бээлий цоорч урагдвал сольж өмсөнө.

Багаж ариутгах.
Хагалгааны багаж, шприцийг Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1982 оны 162 дугаар тушаалыг баримталж, төвлөрсөн ариутгалд ариутгана.Хөдөө орон нутагт төвлөрсөн системээр ариутгах бололцоогүй бол буцалгах уурын даралт ашиглах замаар ариутгадаг.
Хагалгаанд хэрэглэгдэх багажуудыг урьдчилан сайн цэвэрлэж угаагаад 2%-ийн гидрокарбонат натрийн уусмалтай буцалгагчид буцалгаж эхэлснээс 20 минутын хугацаанд ариутгана.Буцалгагч нь цахилгаан, дулааны өөр эх булгаас ашигладаг 2 янз байна.Идээгээр бохирдсон багажийг 45 мин, хуягтай болон агааргүйтний бичил биетнээр бохирлогдсон багажийг 2 цагийн туршид хэсэгчлэн буцалгана.
Буцалгах арга техник
Буцалгагчид ус хийж 2 % уусмал болтол гидрокорбанат натрийг нэмнэ.Багажийг салгасан байдлаар торон дээр дэлгэж буцалгагчид хийж буцалж эхэлснээс хугацааг тооцно.
Хугацаа нь дуусмагц багажуудаа усыг нь шүрүүлж тортой нь гаргаж, цэвэр давуугаар бүтээсэн ширээн дээр дэлгэж байрлуулна.Хагалгаанд хэрэглэсний дараа багажийг урсгал усанд сойздон угааж, угаалгын уусмалд цусны үлдэгдэлийг арилтал байлгана.Дараагаар нь 5-10 минут буцалгаж хуурай болтол арчиж, нугас цоожны хэсгийг вазелинаар өнгөцхөн тослон багажны шүгээнд хадгална.
Ойр зуурын багажийг яаралтай хэрэглэх шаардлагатай үед спиртийн дөлөөр шатаах, бичил биетэн устгах лампаар шарах зэргээр ариутгаж болно.

Tuesday, August 23, 2011

Aspirin overdose or salicylate poisoning


Aspirin overdose or salicylate poisoning can be acute or chronic.Acute overdose has a mortality rate of 2%. Chronic overdose is more commonly lethal with a mortality rate of 25%; chronic overdose may be especially severe in children.Patients with mild intoxication frequently have nausea and vomiting, abdominal pain, lethargy, tinnitus, and dizziness. More significant symptoms occur in more severe poisonings and include hyperthermia, tachypnea, respiratory alkalosis, metabolic acidosis, hypokalemia, hypoglycemia, hallucinations, confusion, seizure, cerebral edema, and coma. The most common cause of death following an aspirin overdose is cardiopulmonary arrest usually due to pulmonary edema.

View Presentation


Тун удахгүй энэхүү нийтлэлийг монгол хэл руу орчуулан нийтлэх болно

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More